
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын дагуу Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах санал асуулга өнөөдөр 7:00 цагаас эхэлсэн.
Налайх дүүрэгт 09:00 цагийн байдлаар 495 хүн санал өгч, ирц 2.5 хувьтай байна. Тус дүүргийн санал асуулга долоон хороон дээр явагдаж байгаа бөгөөд 21:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Налайхын иргэд Та бүхэн цахим үнэмлэхтэйгээ харьяа хороон дээрээ очиж, санал асуулгадаа идэвхитэй оролцоно уу.
Санал асуулга үргэлжилж байна | ||
Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.