
Нийслэлийн Засаг дарга “Газар чөлөөлөх нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/59 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/874 дүгээр захирамжаар батлагдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны ажлын байрны нөхцөлийг сайжруулах, Сэлбэ дэд төвийн төсөлд хамрагдаж буй айл өрхийг түр шилжин суурьшуулах 50 айлын орон сууцны барилгын газарт байгаа газар эзэмшигч иргэдийн нөхөх олговрын жагсаалтыг баталлаа. Захирамжаар батлагдсан хоёр иргэнд олгох нөхөх олговрын 235 000 000 төгрөгийг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжих “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн I шатны ажлын Улаанбаатар хотын хариуцах хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат хяналт тавина.
235 сая төгрөгийн нөхөн олговор олгоно | ||
Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.