Шууд Chart

С.Батцэцэг алтан медаль хүртлээ

2015-01-25 10:50:35

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮI, эмэгтэй чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээн ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гарагт эрэгтэй 61, 65, 70 кг, эмэгтэй 48, 55, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан болов.

Эмэгтэй 63 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт оросын бөх Юлия Пронцевичийг хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд байнгын өрсөлдөгч, латвийн бөх А.Григорьеваг илүүрхэн ялж алтан медалийн төлөө барилдаанд оросын бөх И.Тражуковаг цэвэр яллаа. Уржнан жил энэ тэмцээнд мөнгөн медалийн төлөө барилдаанд А.Григорьевтэй барилдахдаа оноо илүү явсан ч дархан тохох мэхэнд нь орж цэвэр ялагдаж байсан юм.


С.Батцэцэг алтан медаль хүртлээ  
Үзсэн: 2966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-01-26 16:22
жин нь өөр ш дэ мангараа
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-01-25 20:21
tserenchimediig diilehuu.

Бидэнтэй нэгдээрэй