Шууд Chart

“Алтан Гран-При” тэмцээний үйл явцаас...

2015-01-25 11:07:33

ОХУ-ын Красноярск хотын И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд хоёр өдрөө үргэлжилсэн Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит олон улсын эрэгтэй чөлөөт бөхийн ХХҮI, эмэгтэй чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн “Алтан Гран-При” тэмцээнд оролцож буй  Монголын баг тамирчидын барилдааны явцаас товч дурдвал,

Эмэгтэй 63 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт оросын бөх Юлия Пронцевичийг хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд байнгын өрсөлдөгч, латвийн бөх А.Григорьеваг илүүрхэн ялж алтан медалийн төлөө барилдаанд оросын бөх И.Тражуковаг цэвэр даржээ. Уржнан жил энэ тэмцээнд мөнгөн медалийн төлөө барилдаанд А.Григорьевтэй барилдахдаа оноо илүү явсан ч дархан тохох мэхэнд нь орж цэвэр ялагдаж байсан юм.

61 кг-ын жинд хоёрдугаар тойрогт Б.Баянмөнх /”Гацуурт-Олимп” сургууль/, оросын бөх, олимпийн аварга Ж.Отарсултановт 2:8 онооны харьцаагаар дийлдэж Гавьяат тамирчин Э.Ням-Очир /”Хилчин” спорт хороо/ оросын бөх Азаматби Пшнатловт, Б.Нэмэхбаяр /“Хасу-Мегастарс” клуб/ дагестаны бөх Муршид Муталимовт тус тус ялагджээ.

65 кг-ын жинд нэгдүгээр тойрогт Б.Батмагнай /”Алдар” спорт хороо/ дагестаны бөх Р.Муртазалиевт 3:6, Нүрзэддаваагийн Пүрэвдаваа казахстаны бөх С.Окасовт 0:10, Б.Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/ казахстаны бөх Мейржан Ашировт 5:10 онооны харьцаагаар, Ц.Цогтсайхан оросын бөх А.Захарушкинд хожигджээ. Хоёрдугаар тойрогт Г.Мандахнаран /”Алдар” спорт хороо/ красноярскийн бөх Мурад Нухкадиевыг 8:3, гуравдугаар тойрогт казахстаны бөх Дуарен Жумагазиевийг 2:1 ялж дөрөвдүгээр тойрогт дагестаны бөх Алибеггаджи Эмеевт дийлджээ.

70 кг-ын жинд нэгдүгээр тойрогт Г.Идэрхүү /”Гацуурт-Олимп” клуб/ дагестаны бөх М.Газимагомедовт, Г.Төрбат /”Женко” клуб/ чечений бөх Расул Жукаевт, хоёрдугаар тойрогт Г.Анхбаяр /”Гацуурт-Олимп” клуб/ буриадын бөх Арсалан Будажаповт 0:10, Ц.Цогтбаяр /”Цастын барс” клуб/ ираны бөх Саид Дадашпурт 0:10, Б.Алтангэрэл /“Хангарьд” клуб/ дагестаны бөх Расул Арсланалиевт 8:12, Б.Батзориг /“Хасу-Мегастарс” клуб/ оросын бөх Никита Сучковт 4:4 онооны харьцаагаар дийлджээ.

Эмэгтэй 48 кг-ын жинд Ц.Бямбазаяа /”Алдар” спорт хороо/ европийн өсвөрийн аварга Елена Востриковад ялагдаж дагах барилдаанд оросын бөх Дарья Лексинаг өвдөг шороодуулж хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Алина Мореваг ялжээ.

55 кг-ын жинд А.Батцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/ нэгдүгээр тойрогт японы бөх Анри Кимураг хожиж алтан медалийн төлөө буриадын бөх И.Ологоноватай барилдаж 3:4 онооны харьцаагаар дийлдэж мөнгөн медалийн болзол хангажээ. Б.Номин-Эрдэнэ /”Хангарьд” клуб/ нэгдүгээр тойрогт хийлж оросын бөх И.Ологоновад ялагдаж дагах барилдаанд ялж хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Татьяна Новикийг ялж хүрэл медаль авчээ.

63 кг-ын жинд Э.Цэвэгмид /”Алдар” спорт хороо/ оросын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Инна Тражуковад хожигдож дагах барилдаанд беларуссын бөх М.Мамащукт ялагджээ.

75 кг-ын жинд Г.Наранчимэг /”Хилчин” спорт хороо/ оросын бөх Виктория Фроловаг ялж дараа нь оросын бөх А.Стародубцевад ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Алёна Афанасьеваг барсангүй, 2:8 онооны харьцаагаар дийлджээ.

Эмэгтэй багуудын медалийн товчоо

Улсын нэр

Алтан медаль

Мөнгөн медаль

Хүрэл медаль

Бүгд

ОХУ

4

4

5

13

Монгол

2

2

3

7

Канад

1

 

2

3

Беларусь

1

 

3

4

Латви

   

1

1

Киргиз

 

1

 

1

Казахстан

   

1

1

Япон

 

1

1

2


ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

Эрэгтэй

57 кг

1. Виктор Лебедев /ОХУ-ын Якут улс, дэлхийн хошой аварга/
2. Исмаил Мускаев /ОХУ-ын Дагестан улс/
3. Э.Бэхбаяр /Монгол Улс/
3. Н.Скрябин /ОХУ-ын Якут улс/

61 кг

1. Александр Богомоев /ОХУ-ын Буриад улс/
2. Начын Куулар /ОХУ-ын Тува улс/
3. Жамал Отарсултанов /ОХУ, олимпийн аварга/
3. Егор Пономарёв /ОХУ/3. Нориюки Такацуха /Япон/

65 кг

1. Ильяс Бекбулатов /ОХУ-ын Дагестан улс/
2. Гарольд Брэнт Меткалф /АНУ/
3. Заур Сидаков /ОХУ/
3. Евгений Жербаев /ОХУ/

70 кг

1. Расул Жукаев /ОХУ-ын Буриад улс/
2. Саид Дадашпур /Иран/
3. Расул Арсаналиев /ОХУ/
3. Исраил Касумов /ОХУ/

74 кг

1. Рональтд Эндрю /АНУ/
2. Ахмед Гажимагомедов /ОХУ-ын Дагестан улс/
3. Шамиль Османов /ОХУ/
3. Борис Макоев /ОХУ/


Эмэгтэй

48 кг

1. Валентина Исламова /ОХУ/
2. Елена Вострикова /ОХУ/
3. Цогтбаатарын Бямбазаяа /”Алдар” спорт хороо/
3. Ю Мияхара /Япон, залуучуудын олимпийн наадмын аварга/

53 кг

1. Ольга Хорошавцева /ОХУ/
2. Маю Мукаида /Япон, залуучуудын олимпийн наадмын аварга/
3. Э.Сумьяа /Монгол Улс/
3. Надежда Сушко /Беларусь/

55 кг

1. Ирина Ологонова /ОХУ, ДАШТ-ний мөнгөн медальт/
2. Алтанцэцэгийн Батцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, залуучуудын дэлхийн аварга/
3. Батбаатарын Номин-Эрдэнэ /Монгол Улс/
3. Екатерина Гончарь /Беларусь/

58 кг

1. Баатаржавын Шоовдор /Монгол Улс/
2. Айсулуу Тыныбекова /Казахстан/
3. Мишель Фазари /Канад/
3. Аим Абдильдина /Казахстан/

60 кг

1. Анастасия Гучок /Беларусь, европийн аварга/
2. Светлана Липатова /ОХУ/
3. Наталья Федосеева /ОХУ/
3. Жаргалма Цыренова /ОХУ/

63 кг

1. 3. Соронзонболдын Батцэцэг /Монгол Улс/
2. Инни Тражукова /ОХУ, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Мария Мамащук /Беларусь/
3. Анастасия Григорьева /ДАШТ-ний хүрэл медаль, европийн аварга/

69 кг

1. Наталья Воробьева /ОХУ, олимпийн аварга, европийн хошой аварга/
2. Очирбатын Насанбурмаа /Монгол Улс/
3. Ксения Буракова /ОХУ/
3. Йетс Дороти /Канад, ДАШТ-ний мөнгөн медальт/

75 кг

1. Эрика Вебе /Канад/
2. Алёна Стародубцева /ОХУ/
3. Екатерина Букина /ОХУ, ДАШТ-ний мөнгөн, хүрэл медальт/
3. Алёна Афанасьева /ОХУ/

Эх сурвалж:  Д.Өлгийсайхан /МЧБХ./


“Алтан Гран-При” тэмцээний үйл явцаас...  
Үзсэн: 1806 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
109.7.225.xxx [109.7.225.xxx] 2015-01-25 16:04
ohid mini sain bn shuu

Бидэнтэй нэгдээрэй