Шууд Chart

Газар өмчлөлтийн цахим бүртгэл үргэлжилж байна

2015-01-27 10:04:39

Өнгөрөгч 2013 онд Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийслэлийн 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газарт цахим системээр газар өмчлүүлэхэээр шийдвэрлэсэн.

Үүний дагуу 2014 онд нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар нийт 13523 иргэн газар өмчилж авсан бол цахим системээр газар өмчлүүлэх ажлын хоёрдугаар ээлж өчигдөр эхэлсэн билээ. Цахим системээр газар өмчлүүлэх хоёрдугаар ээлжинд дараах найман байршилд газар өмчлүүлэх юм.


Шинэ 5 байршил
Сонгинохайрхан, Эмээлт уулын баруун хоолой 3407 нэгж талбар
Баянзүрх, Их цуурайн ам                                        178 нэгж талбар
Баянзүрх, Бага цуурайн ам                                      154 нэгж талбар
Багануур, Тариан булаг 2-р хэсэг                           6170 нэгж талбар
Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг                 2479 нэгж талбар
Хуучин 3 байршил
Сонгинохайрхан, Соёондын ам                                249 нэгж талбар
Багануур, Тариан булаг 1-р хэсэг                            990 нэгж талбар
Багахангай, Бор-Үзүүр                                              192 нэгж талбар
                                                                        Нийт:    13819 нэгж талбар

Дээрх 13819 нэгж талбарт 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын есний өдрийг дуустал цахим системээр иргэдийг бүртгэнэ. Ингэхдээ Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоол, журмын дагуу 2013 оны тавдугаар  сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн иргэн болж бүртгүүлсэн, өөрийн нэр дээр ямар нэгэн газар өмчилж аваагүй бүх иргэн бүртгүүлэх бүрэн боломжтой. Мөн дээрх хугацаанаас /2013.05.30/ хойш шинээр төрсөн иргэн бүртгүүлж болно. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өөрчлөгдсөн тогтоолын дагуу шинээр төрсөн иргэн цахим системээр сонгогдож газартай болсон тохиолдолд түүний эцэг, эх нь 2013 оны 05 сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлд шилжин ирсэн бол газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
 
Цахим системээр газар өмчлөх хүсэлтэй иргэд заасан хугацаанд багтаж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn, нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсын Газар өмчлөх цахим системийн бүртгэл гэсэн цэсэнд хандаж, ерөнхий заавартай сайтар танилцан бүртгүүлээрэй. Бүртгэлтэй холбоотой асуултыг 1800-1285, 11 320248 утсаар лавлах боломжтой ажээ.

Газар өмчлөлтийн цахим бүртгэл үргэлжилж байна   
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй