
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Улаанбаатарын өвлийн наадам өнөөдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 01–ний өдрийн 13.00-16.00 цагт Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр болно.
Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчид, жуулчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал, тэмцээн болно. Мөн нийслэлийн иргэд, жуулчдад зориулж урлагийн тоглолт, өвлийн хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ явагдана.
Улаанбаатарын өвлийн наадамд оролцох гадаадын жуулчдад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 4, 5 одтой зочид буудлуудад 50 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгож байна
Холбоо барих утас 88116286, 99838674
ӨНӨӨДӨР: Улаанбаатарын өвлийн наадам болно | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.