
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн нийт дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, хулгай, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, залилангийн хэрэг өссөн үзүүлэлттэй байна. Гарсан зөрчил болон гэмт хэргийг хариуцсан ажилтнууд тухай бүр нь арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж ажиллажээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр зарим ажлыг хугацаа алдалгүй шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат холбогдох албаныханд өглөө. Тухайлбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран эрүүлжүүлэх тал дээр асуудал боловсруулан дүүргүүдээс санал авч Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд танилцуулах, мөн шинэ он эхлээд ажил үүрэг жигдэрч байна.
Энэ долоо хоногтоо багтаад төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нар харьяа нэгж төрийн албан хаагч нартайгаа үр дүнгийн гэрээ байгуулах хоног хугацаагаа тодорхой болгож ажлаа гүйцэтгэх, Нутгийн захиргааны байгууллагууд, албан хаагчид хоёрдугаар сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх, харин дүүргүүд Худалдан авах ажиллагааны газартай хамтраад хөрөнгө оруулалтын ажлаа шуурхай зохион байгуулж дөрөвдүгээр сарын 1 гэхэд ажил үүрэг эхлэх бэлтгэл ажлыг хангасан байх, нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн дагуу дүүргүүд болон холбогдох байгууллагууд дор бүрнээ идэвхтэй зохион байгуулах, мөн зар сурталчилгааны самбаруудыг эргэн хянаж хариуцлагатай ажиллах, газар шинэчлэн зохион байгуулах бэлтгэл ажилд идэвхтэй оролцохыг дүүргүүдэд үүрэг болголоо.
Хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд өгөхийг үүрэг болголоо | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.