
Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлчийн орноос хамаарч тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж, нийтийн тээврийн буухиа үйлчилгээг явуулахаар болсон.
Энэ хүрээнд "Дэнжийн 1000", "Нарантуул" зах руу нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1-ний амралтын өдөр автобусны буухиа үйлчилгээ явж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 7, 8, 14, 15-ны амралтын өдөр "Дэнжийн 1000" руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн "Нарантуул" худалдааны төв рүү эдгээр амралтын өдөр 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн автобусны буухиа үйлчилгээ явуулах бол 11, 12, 13, 15, 17 цагт "Нарантуул" захаас нийтийн тээвэр явна.
Амралтын өдрүүдэд автобусны буухиа үйлчилгээ явж эхэллээ | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.