
Иргэд өөрийн амьдарч буй хорооныхоо хүн амын тоо, хэдэн гэрэлтүүлэгтэй, хичнээн цэцэрлэг, сургуультай гэх мэт мэдэхийг хүсдэг, санаа оноо нэмэрлэхээр төлөвлөсөн мэдээллүүддээ нээлттэй авч чаддаггүй байсан. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран иргэдийн оролцоотой газрын зураглалыг хийн manaikhoroo.mn цахим сайтад байршуулж ажиллуулж эхэлснээр иргэн бүрт хорооныхоо мэдээллийг харах боломжийг олгосноос гадна шаардлагатай мэдээллүүдийг гар утасныхаа зургаар баримтжуулж цахим сайтад оруулах боломжийг бүрдүүлсэн.
Ингэснээр тухайн иргэний оруулсан мэдээллийг хорооны эрх бүхий албан тушаалтан хүлээн авч тэмдэглэгээ хийж шийдэх, аль эсвэл дүүргийн холбогдох албан тушаалтанд шилжүүлэн шийдвэрлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Энэхүү мэдээллүүд нь нийслэл, дүүрэг, хорооны түвшинд нийтийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийн эх сурвалж болж болно.
Мөн иргэд, оршин суугчид мэдээ мэдээллээр хангагдан өөрсдийн бодит хэрэгцээ, шаардлагын талаар шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад танилцуулж, хороо, дүүрэг, хотын түвшинд оновчтой төлөвлөлт хийх, төсвийн хөрөнгийг зөв зарцуулах боломжийг бүрдүүлэх юм.
Удахгүй manaikhoroo.mn цахим сайтыг хариуцах хорооны албан хаагчдад сургалт явуулахаар төлөвлөж байгаа. Тус программ нь монгол хэлээр хийгдсэн бөгөөд иргэн, албан байгууллага бүр мэдээлэл авах, цахим сайтад байршуулсан асуудлаар санал, хүсэлтээ өгөх, оруулах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Иргэд manaikhoroo.mn цахим сайтад хандан амьдарч буй орчноо сайжруулна | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.