Шууд Chart

Нийслэлийн ЕБС-ийн сурагчид шинэ цахим үнэмлэх ашиглаж эхэллээ

2015-02-04 09:37:05

Монгол Улсад анх удаагаа Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран сурагчийн цахим үнэмлэхийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Сурагчийн үнэмлэхийг хоёр дахин хямд буюу 1400 төгрөгийн үнэтэйгээр ашгийн бус зорилгоор гаргасан бөгөөд 2015 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Одоогоор нийслэлийн 173 сургуулийн 132 мянган хүүхдэд олгожээ.

Цахим үнэмлэх нь  сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан судалгаанд үндэслэн сурагчдын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвд  үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр сурах боломжийг олгож байгаа. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлэх сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой юм.

Тус үнэмлэхээр номын сан, нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна "Өргөө" кино театртай хамтран сурагчийн нэг өдрийг санаачлан тухайн өдөр  20-50 хувийн хөнгөлөлттэй үнээр кино үзэх зэрэг онцгой хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байна. Цаашид цахим үнэмлэхээр үйлчлүүлэх байгууллагуудад хөнгөлөлт урамшуулал зарлах бөгөөд тухай бүрт сурагчдад мэдээлэл хүргэн ажиллана гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.


Нийслэлийн ЕБС-ийн сурагчид шинэ цахим үнэмлэх ашиглаж эхэллээ  
Үзсэн: 1428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2015-02-05 23:55
үнэхээр сайхан ажил болсон байна та бүхэнд баяр хүргэе манай хүүхэд урьд нь цаасан үнэмлэх 2000 төгрөгөөр авч байсан шүү дээ үнэхээр ингээд ядахдаа нэг удаа сайхан зүйл хийвэл монгол улс хөгжинө

Бидэнтэй нэгдээрэй