Шууд Chart

Бартаат замын уралдаан болов

2015-02-04 10:04:06

Монголын авто мастеруудын холбоо, “Петротрак” ХХК-иас аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Говьсүмбэр аймгийн Чойр хотноо “Petrovis super cup, Choir-2015” автомашины бартаат замын уралдааныг зохион байгууллаа. Энэ нь шинэ оны хамгийн анхны уралдаан гэдгээрээ онцлогтой. Уралдаанд 52 жолооч оролцож 2.7 км урттай тойрог замд өрсөлдөж ур чадвар, эр зориг, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Тамирчид нийт дөрвөн гараа болон уралдаж, хагас шигшээ уралдаанд шалгарсан тамирчид шигшээ уралдаанд өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.

Шигшээ гараанд “Хишиг арвин” компанийн тамирчин, спортын мастер Ш.Гомбодорж түрүүлж, тус уралдааны аваргаар тодорсон бол “Отгонтайж” компанийн тамирчин, спортын дэд мастер Ю.Эрдэнэтөмөр, “Төмөрт транс” компанийн тамирчин, спортын мастер С.Баянмөнх нар II, III байрт шалгарав.


Бартаат замын уралдаан болов  
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй