Шууд Chart

“Хотын захиргааны шинэ төв” төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа

2015-02-04 10:35:10

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VI хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын есөн га газарт Хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар болсон. Хотын захиргааны шинэ цогцолбор нь НИТХ, ЗДТГ, хурлын танхим, харъяа агентлагууд гэсэн дөрвөн блок барилгаас бүрдэх бөгөөд 2013 оны зургаадугаар сарын 19-нд тус цогцолборын шав тавьсан.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” А/98 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Хотын захиргааны шинэ төв” төслийн барилгын ажил гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийг шинэчлэн баталсан бөгөөд ахлагчаар  НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах юм. 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн дотор хэлэлцээрийг дуусгаж, гэрээг эцэслэн байгуулах бэлтгэл ажил хангахыг ажлын хэсгийн ахлагч Ё.Гэрэлчулуунд даалгалаа.

Мөн ажлын хэсгийн гэрээт ажилтнуудын цалин хөлс, орчуулга, бичиг хэрэг, техник хэрэгслийн болон бусад зардалд шаардлагатай 24 сая 860 мянган төгрөгийг Тамгын газрын өмгөөлөл, хуулийн зөвлөх үйлчилгээ, хууль сурталчлах зардлаас санхүүжүүлэх юм.


“Хотын захиргааны шинэ төв” төслийн ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа  
Үзсэн: 590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй