Шууд Chart

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн нээгдлээ

2015-02-05 07:09:01

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2015” үзэсгэлэн худалдаа нээгдлээ. Үзэсгэлэн худалдаанд цагаан сарын тавгийн боов, ууц, цагаан идээ, чихэр, жимс, ноос, ноолуур, арьс шир, гоёл чимэглэл, гар урлал, үндэсний дээл хувцас зэрэг олон төрлийн үндэсний өв, уламжлалыг илтгэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа юм байна.

Тус үзэсгэлэн худалдаа Үндэсний үйлдвэрлэлийн худалдааны төв буюу Баянзүрх дүүргийн XIV хорооны нутагт орших Шөнийн захад энэ сарын 18-ны өдрийг дуустал гарах аж. Мөн “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаагаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчилж, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх юм.


“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй