Шууд Chart

Буухиа автобус иргэдэд үйлчилнэ

2015-02-05 09:17:21

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулахаар болсон.

Энэ хүрээнд "Дэнжийн 1000", "Нарантуул" зах руу өнгөрсөн амралтын өдрүүдэд буухиа автобус явж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын  7, 8, 14, 15-ны амралтын өдөр "Дэнжийн 1000" руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн "Нарантуул" худалдааны төв рүү эдгээр амралтын өдөр 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн буухиа автобус явуулах бол 11, 12, 13, 15, 17 цагт "Нарантуул" захаас нийтийн тээвэр явна.


Буухиа автобус иргэдэд үйлчилнэ  
Үзсэн: 1159 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй