Шууд Chart

Налайх дүүрэгт санхүүжилтийн түр горим тогтоолоо

2015-02-06 13:09:28

Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдрийг хүртэл дүүргийн 2015 оны төсвийг батлаагүй байгаа тул 2015 оны хоёрдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус дүүрэгт санхүүжилтийн түр горимыг тогтоохоор нийслэлийн Засаг дарга “Санхүүжилтийн түр горим тогтоох тухай” А/103 дугаар захирамж гаргалаа. Санхүүжилтийн түр горим тогтоосонтой холбогдуулан нийслэлээс Налайх дүүрэгт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг 02 дугаар сард 416 480 300 төгрөг, гуравдугаар сард 210 000 300  байхаар тогтоож, зарцуулах зардлын хэмжээг баталлаа.
 
Санхүүжилтийн түр горимыг мөрдөн, дүүргийн төсвийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болгож, санхүүжилтийн түр горимын биелэлтэд хяналт тавин ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа.
 
НАЛАЙХ ДҮҮРЭГТ САНХҮҮЖИЛТИЙН ТҮР ГОРИМ
ТОГТООСОНТОЙ ХОЛБОГДУУЛАН 2015 ОНЫ II, III
САРУУДАД ОЛГОХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ХЭМЖЭЭ
/мян.төг/
 

Зардлын төрөл

2015 оны II сар

2015 оны III сар

Нийт дүн

1

Үндсэн цалин

60,672.0

30,336.0

91,008.0

2

Унаа хоолны хөнгөлөлт

21,551.2

10,775.6

32,326.8

3

НДШ

9,044.5

4,522.3

13,566.8

4

Бичиг хэрэг

6,275.6

3,128.6

9,404.2

5

Гэрэл цахилгаан

15,074.9

7,537.8

22,612.7

6

Түлш халаалт

136,310.9

68,155.2

204,466.1

7

Шуудан холбоо

4,286.8

2,143.5

6,430.3

8

Цэвэр бохир ус

7,274.6

3,636.9

10,911.5

9

Дотоод албан томилолт

2,150.4

1,344.7

3,495.1

10

Урсгал засвар

4,500.0

3,500.0

8,000.0

11

Байрны түрээс

882.2

441.1

1,323.3

12

Хог хаягдал зайлуулах

111,957.2

55,978.6

167,935.8

13

Бараа үйлчилгээний бусад зардал

6,500.0

3,500.0

10,000.0

14

Орон нутгийн нөөц хөрөнгө

30,000.0

15,000.0

45,000.0

 

Дүн

416,480.3

210,000.3

626,480.6

 


Налайх дүүрэгт санхүүжилтийн түр горим тогтоолоо  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй