Шууд Chart

Цагаан сар зарим хүмүүст хар нулимс болоод байна

2015-02-09 11:58:58

Яг үнэндээ их зохиолчийн алдарт "Цагаан сар ба хар нулимс"-тай хамаа ч байхгүй шүү. Зүгээр өнөөдрийн энэ их эдийн засгийн өсөлтийг шууд перпендукляраар даган өсөж байгаа үнийн өсөлт нь найрлаж баярлах дуртай цөөн хэдэн Монголчууд бидэнд хэрхэн лай ланчиг болж байгаа тухай л бичих гэсэн юм.

Үндэсний гэж хэлж болох цөөн хэдэн баярын үзүүр, түрүүнд хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг угтах "Цагаан сар" маань зүй ёсоор ордог. Энэ их баяр цэнгэлийн утга учир нь шинэ оноо элбэг дэлбэг, цэвэр цэмцгэр, бэлэг дэмбэрэл төгөлдөр угтахаас гадна айл саахалт, хамаатан саднаараа цуглан мэндийн сайхан үг хэлэлцэн хөгшид, хүүхдүүдээ баярлуулангаа хамаатан саднаа мартчихгүй байхад ихээ тус дөхөм үзүүлдэг аятайхан баяр билээ.

Мэдээж баяр цэнгэл бүхэн өөр өөрийн гэсэн үнэт зүйлтэй байх тусмаа илүү утга учиртай байдаг. Манай наадам бол ярих юмгүй сайхан үнэт зүйлс ихтэй цэнгэл шүү дээ. Зуны дэлгэр цагт болдогтоо ч биш. Гэтэл хаврын тэргүүн сар бараг л өвөл шахам болдог тул нийтийн өргөн зугаалга, гадаа талбайн бас бус арга хэмжээ явуулахад үнэн бэрхтэй тул айл айл хэсч, архи дарс ууж, бэлэг сэлт солилцон, бууж банш идэхээр л хязгаарлагдана.

Миний бодохоор хамгийн том үнэт зүйл нь жилдээ нэг удаа хамаатан саднаа мэдэлцэн, үр хүүхдүүдээ танилцуулахад л оршиж байх шиг байна. За энэ бол оршил байлаа. Одоо гол зүйл болох яагаад "Хар нулимс" болж байгаа талаар ярилцая. Ярилцах ч юу байхав. Та бүхэн бүгд мэдэж байгаа.

Тиймээс би тоймтой гуравхан л зүйл хэлчихэе.

Нэгдүгээр нулимс: Өндөр настнуудын маань ихэнх нь энэхүү том баяр цэнгэлийг даван туулахын тулд тэтгэврийн зээл байтугай хөрөнгө гаргаж санхүүгийн томоохон хямралд орж байна.

Хоёрдугаар нулимс: Бэлэг сэлт солилцох уламжлалаа даган хүний гар хоосон гаргахгүй хэмээн зарцуулж байгаа мөнгөний ихэнх хэсэг нь Эрээнэнградаар дамжаад их Хятад улсыг санхүүжүүлэн Монгол Улсын мөнгөн эргэлтэд хортой нөлөө үзүүлж байна.

Гуравдугаар нулимс: Монгол Улсын төрийн хамгаалалтад байгаа нэртэй боловч төрөөс хамааралгүй үнэд орж байгаа хонин сүргийн арай өнгө зүс, тарга тэвээрэг сайтай хэсэг бүлгийг бараг л гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглан цаашид хүн идэх аваас хор болж мэдэхүйц хадгалалттайгаар долоо орчим хонуулан сүйдлэж байгаа явдал юм.

Одоо үүнээс гарах арга замуудыг мунхаг ухаандаа бодсоноороо л толилуулъя. Ер нь бол хувь хүмүүсийн итгэл найдвар, ухамсрын өөрчлөлтийг хүлээх аваас нэрэлхүү, аархуу Монголчууд надаас хойш л энэ их "түймэрдэлтээ" зогсоох нь дамжиггүй тул Ерөнхийлөгч минь санаачлан цагаан сарыг тэмдэглэн өнгөрүүлэх хуультай болох нь зүйтэй мэт санагдана. Наадмын хууль гэж байгаа шүү дээ. Түүн лүгээ адил.

Хуульд доорх зүйлсийг тусгах нь зүйтэй болов уу?
- Зөвхөн 60-аас дээш насны өндөр настнууд ууц /өвчүү/ тавьдаг байх \төр эдгээр хүмүүст жил болгон нэг сая төгрөг өгчихмөөр юм ярьсан болохоор гайгүй болчих байлгүй/
- Цагаан сарын үеэр зөвхөн Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг бэлэг болгон өгөх
- Тавгийн идээг зөвхөн цагаан идээгээр засах /уг нь ийм л байсан байх/
- Үндэсний дээл хувцсаа өмсөн гоёж байх /бас нэг үнэт зүйл нь болно шүү дээ/
За тэгээд өөр нарийн ширийн төрийн ёслол хүндэтгэл, орон нутгийн онцлогт тохирсон зарим нэг үнэт зүйлс нэмчихэд под хийсэн л хууль болчих байлгүй.

Ингэж нэг мөр цэгцлэхгүй бол "Цагаан сар" маань сүйтгэл, хямрал, аархал, чамирхалын сар болчих гээд байх шиг санагдана. Та нөхөд санал бодлоо доор бичнэ буй заа.

Нийтэлсэн: Анжигай

Цагаан сар зарим хүмүүст хар нулимс болоод байна  
Үзсэн: 4393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-02-11 08:01
ӨӨ ЭНЭ МАШ ЗҮЙТЭЙ САНАЛ БАЙНА.ҮНЭНДЭЭ ХЭТЭРХИЙ ХАВТГАЙРААД АХМАД НАСТАНГУУДТАЙГАА ЭН ЗЭРЭГЦЭЭД БАРЬЦАЖ БАЙГАА ЮМ ШИГ ТОМ ТОМ УУЦ ӨВЧҮҮ ТАВАГ ЗАСЧИХААД ААРХААД Ч БАЙГАА ЮМ ШИГ БАЯР БОЛГОЧИХСОН ШҮҮ ДЭЭ.УГ НЬ МОНГОЛ БАХАРХАЛЫН БАЯР БОЛОХООС БИШ МОНГОЛ БАЯРХАЛЫН БАЯР БАЙМААРГҮЙ БАЙНА.ХӨЛД НЬ ЧИРЭГДЭЖ ҮХЭХ ХҮМҮҮС ИХ БАЙНА.БОДОХ ЦАГ НЬ БОЛЖ ЭЭ.ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ.ТА НЭГ САНАА ТАВИАЧ
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-02-10 14:00
АНЖИГАЙ, ЧИ ОЛОН ХҮН БОДДОГ, ЯРЬДАГ Ч ӨНӨӨХ НЭРЭЛХҮҮ, ДАВИЛУУН ЗАНГААСАА БОЛООД НИЙТЭД ГАРГАЖ ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ СЭДВИЙГ ИХ ЗӨВ ХӨНДСӨН БАЙНА. ЭНЭ СЭДВЭЭ НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛСОН ТОМ САЙТУУДАД ТАВЬЖ, ТЕЛЕВИЗЭЭР ЯРИВАЛ ОЛОН НИЙТ ХЭЛЭЛЦЭЖ ЭНЭ "ХАР НУЛИМАСТАЙ" БАЯР ХЭМЭЭХ СЭТГЭЛИЙН БОЛООД ХӨРӨНГӨ МӨНГӨНИЙ ХОРЛОНТОЙ ДАРАМТЫГ АРИЛГАХАД НЭМЭР БОЛНО. НЭРЭЛХҮҮ, ХӨӨРҮҮ ХЭСЭГ НЬ ЭХЛЭЭД ЖААХАН МУУЛНА, СҮҮЛДЭЭ УЧРЫГ ОЙЛГООД ДАГАХ Л БОЛНО. ХАР НУЛИМАСТАЙ ЦАГААН САРЫГ ЖИНХЭНЭ БАЯР ХӨӨРТЭЙ ХӨНГӨН САР БОЛГОЁ МОНГОЛЧУУД АА!!!
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-02-10 13:51
1 -Р НУЛИМС: ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛТЭЙ ХӨГШДӨӨС ХЭД НЬ ЦАГААН САРЫН ДАРАА ДАРАЛТ НЬ ИХСЭЖ, ЦУС ХАРВАЖ, ЭМНЭЛЭГ ЭНЭ ТЭР БОЛЖ, ЦӨӨНГҮЙ НЬ НҮД АНИЖ ХАР НУЛИМС УНАГААЛГАДГИЙГ ТООЛСОН НЬ ХОВОР Ч БОДИТ ЭМГЭНЭЛ БОЛСОН. 2 -Р НУЛИМС: БЭЛЭГ СЭЛТ АВАХ ХӨРӨНГӨ НЬ ЭРЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛСЭН, ОДОО ЭРХҮҮГ ХӨГЖҮҮЛЭХЭЭР ОРОС РУУ УРСАЖ БАЙНА. ХҮҮХДЭЭС ӨӨР ХЭНД Ч БЭЛЭГ ХЭРЭГГҮЙ. 3-Р НУЛИМС. ОЛОН ХОНИНЫ АМИЙГ ТАСЛАЖ, ХАР НҮГЭЛ ХУРСАН УУЦ ГЭДИЙГ ОРЧИН ЦАГИЙН НҮДЭЭР ХАРАХАД "УУЦНЫ ЦААНА СУУЖ БАЙГАА МОНГОЛ ХҮН ТУРАГ ГӨРӨӨС УНАГААД ЗУЛГААЖ БАЙГАА ЧОНОН Ч ЮМ УУ АРСЛАН ШИГ Л ЗЭРЛЭГ ХАРАДДАГ ЮМ ДАА". ХАЛУУН ГЭРТ 3 ХОНОГ ТАВЬСАН УУЦ НУГАСНААСАА ЭХЛЭЭД ӨМХИЙРДӨГ ШҮҮ. ӨТӨХ НЬ Ч ЭНҮҮХЭНД. ХАЛДВАРТ ШАР ӨВЧНӨӨС ӨГСҮҮЛЭЭД ТЭНД МӨН Ч ОЛОН САЯ НЯН ҮРЖИНЭ ДЭЭ. БУРАНГУЙ ЦАГИЙН БҮДҮҮЛЭГ ЁС, БАРЖ ИДЭХЭЭР МЭРЖ ИДЭХИЙН УХААН СУУГААГҮЙ БОЛХИ ЗАН ЗАНШИЛЫГ ХАЛАХ ЦАГ БОЛСООН. ТАВГИЙН ИДЭЭНИЙ ТУХАЙД БОЛ ЗААВАЛ ЦАГААН ИДЭЭ БАЙХ Ч АЛБАТАЙ БИШ!
180.149.97.xxx [180.149.97.xxx] 2015-02-10 13:31
Доор бичсэн "ЕР НЬ УУЦ ТАВИХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. БӨӨН БАКТЕР ҮРЖСЭН МАХНААС ИДЭХ ХЭЦҮҮ Л БДАГШД" гэж сайхан хэллээ.
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-02-10 13:03
ЕР НЬ УУЦ ТАВИХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. БӨӨН БАКТЕР ҮРЖСЭН МАХНААС ИДЭХ ХЭЦҮҮ Л БДАГШД. БЭЛЭГ ӨГӨХДӨӨ ЗӨВХӨН ХҮҮХДҮҮДЭД Л НОМ ДЭВТЭР БЭЛЭГЛЭВЭЛ ЯАСЫН. БАС МӨНГӨ БАРЬЖ ЗОЛГОХЫН ОРОНД ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ ЭЭЖ ААВ, ЭМЭЭ ӨВӨӨДӨӨ БЭЛЭГ ӨГӨӨД БУСАД ХҮМҮҮСТЭЙ МӨНГӨГҮЙ ЗҮГЭЭР Л ЗОЛГОДОГ ББАЙХ ХЭРЭГТЭЙ. ЗА ТЭГЭЭД АЛБАН ГАЗАР НАЙЗ НӨХӨД НТР ГЭЖ ХАВТГАЙРАХ ХЭРЭГ ЮУ БНА. ОЙРЫН ХАМААТНУУДЫН ХҮРЭЭНД УУЛЗАЖ ЗОЛГОДОГ БАЙХ НЬ ХАМААГҮЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ. ХҮНИЙГ ЗААВАЛ БУУЗ АРХИАР ШАХАХ БҮДҮҮЛЭГ СЭТГЭЛГЭЭНЭЭСЭЭ САЛЦГААЯ. ЯМАР ИДЭХ ГЭЖ АЙЛД ОЧИХ ГЭЖ БГАА БИШ ДЭЭ. ДЭЭР НЬ ЦАГААН САРЫГ НАМАР ИДЭЭ ЦАГАА ЭЛБЭГ ДЭЛБЭГ ҮЕД ТЭМДЭГЛЭМЭЭР ЮМАА. ЧИНГИС ХААНЫ ҮЕД НАМАР ТЭМДЭГЛЭЖ БСАН ШҮҮ ДЭЭ
49.0.195.xxx [49.0.195.xxx] 2015-02-10 12:25
Эх орныхоо бүтээгдэхүүнийг хэрэглэж, монгол дээл хувцсаа өмс гэдэг маш сайхан санаа байна.
49.0.195.xxx [49.0.195.xxx] 2015-02-10 12:24
Маш зөв юм бичсэн байна.
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-10 10:41
БИТГИЙ ХУЦ ХУЖАА МИНЬ ЦАГААН САРАА ХИЙНЭ
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-10 10:41
БИТГИЙ ХУЦ ХУЖАА МИНЬ БИД ЦАГААН САРАА ХЭДЭН САЯААР ТЭМДЭГЛЭЭД ХООСРООГҮЙ МИНИЙ ХУВЬД ЖИРИЙН МАЛЧИН УЛАМ Л АМЬДРАЛ САЙЖИРЧ БНА ХУЖАА МИНЬ ӨӨРӨӨ Л ХООСОН ЦАРАЙЛААД СУУЖ БАЙ
122.201.19.xxx [122.201.19.xxx] 2015-02-10 09:26
Yamar xachin uym yaridag xumuus ve xexe. Tsagaan sariin bayraar uuts tavix estoi gej xen ch ta nariig shaxaagui biz de? Uursduu busadtai baritsaj uursdiiguu xund baidald oruulchaad ulamjlalt saixan bayriig ingej muuxai gutaaj baixdaa icheech. Xar nulims ch gex shig. Tsagaan saraar ix mongo zarax estoi gej xen ch xeniig ch albadaagui. Durtai ni uutsaa tavinuu yanuu xamaagui shd. Uursdiinxuu busdad ataarxuu baritsamtgai zangaasaa bolj oorsdiigoo zovoochood bitgii ingej balai uym yarij baigaach. Buruu buxen busdiin buruu gegcheer ichij amidartsgaa...
24.9.21.xxx [24.9.21.xxx] 2015-02-10 01:08
ih saihan sanaa bna hun bolgon demjeesei bilee nastan buuralaa hundetgej hairlah estoi shuu dee
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-09 16:58
үнэн шүү дээ хуультай болоосой.

Бидэнтэй нэгдээрэй