
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Бүгсий болон Сэлэнгэ мөрний дагууд усны төвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны төвшин олон жилийн дунджийг 50-140 см давсан байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Түүнчлэн ус судлалын харуул Үүр-Цагаан-Үүр, Балж-Дадал, Буянт-Ховд орчимд үерийн төвшинг 5-45 см, Халх гол Баянхошуу сум болон Туул голын адаг Лүн орчимд үерийн аюултай төвшинг 5-10 см даван тус, тус хүчтэй үерлэж байна. Өнөөдөр Сэлэнгэ мөрний дагууд усны төвшин хоногт 5-10 см нэмэгдэж, Зүүнбүрэн сум, Сүхбаатар орчмоор үерийн төвшинд 15-50 см дөхөн хүчтэй үерлэх хандлагатай байна.
Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхаарууллаа.
Сэлэнгэ мөрөн үерлэж болзошгүйг анхааруулж байна | ||
Үзсэн: 1749 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.