Шууд Chart

"Биеийн тамир, спортын хөгжлийн төв" болгон өөрчлөв

2015-02-10 17:24:18

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Эрүүл мэнд, спортын яамны харьяа Спортын бэлтгэлийн төвийг Биеийн тамир, спортын хөгжлийн төв болгон өөрчлөн зохион байгуулж, орон тооны хязгаарыг 71 байхаар шийдвэрлэжээ.

Биеийн тамир, спортын газар /БТСГ/ нэртэй байсан энэ байгууллагыг 2012 оны сонгуулийн дараа Спортын бэлтгэлийн төв болгож өөрчилсөн бол шинэ Засгийн газар "Биеийн тамир, спортын хөгжлийн төв" болгон дахин шинэчиллээ.

Аливаа байгууллагын нэр, чиг үүргийг богино хугацаанд олон солих тийм ч зөв зүйтэй алхам биш юм. Харин энэ шийдвэрээр Спортын бэлтгэлийн төвийн орон тооны хязгаарыг 71 байхаар тогтоосон нь хүн хүчний хувьд хүрэлцээтэй ажиллах боломжийг олгож байна. 

Учир нь Эрүүл мэнд, спортын яам байгуулагдсаны дараахан Спортын бэлтгэлийн төвийн орон тоог багасгах, тэр дундаа үйлчилгээний голдуу ажилчдыг халах тухай яриа гарч байсан юм.

Засгийн газрын өчигдөр гаргасан шийдвэрээс харахад, Биеийн тамир, спортын хөгжлийн төв /шинэ нэр/-д ямар нэгэн халаа сэлгээ, орон тооны цомхотгол явагдахгүй бололтой.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Биеийн тамир, спортын хөгжлийн төв" болгон өөрчлөв  
Үзсэн: 3243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй