Шууд Chart

Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг баталлаа

2015-02-11 11:12:17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ухаалаг хот хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” А/119 дүгээр захирамж гаргаж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг баталлаа.

Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Мэдээллийн технологийн газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа.
 
 
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД САНХҮҮЖИХ
УХААЛАГ ХОТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ
ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
 
/сая төг/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Хугацаа

Төсөвт өртөг


2015 онд санхүүжих

1

Нийслэлийн Дата төвийн нууцлал хамгаалалтын системийг бий болгох, суурилуулж, нэвтрүүлэх

2015

280,0

280,0

2

Үйлдлийн систем, мэдээллийн сан, үүлэн тооцоолуур, нэгдсэн хадгалалт, хяналтын системийн багц программ хангамж

2015

200,0

200,0

3

Сүлжээ сервер системийн нэгдсэн хяналт, удирдлага бий болгох

2015

140,0

140,0

4

Төрөөс иргэдэд үзүүлдэг үйлчилгээнүүдийг Цахим хэлбэрт шилжүүлэх


2015-2016

200,0

122,0

Иргэдийн цахим нэг цонх бий болгох

5

Цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний систем

2015

188,0

188,0

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд e_office-ийн систем нэвтрүүлэн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах

 

ДҮН

 

1008,0

930,0


Ухаалаг хот хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг баталлаа  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй