
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээвэр шинийн 1, 2, 3 буюу хоёрдугаар сарын 19, 20, 21–ний өдрүүдэд өглөөний 08.00 цагаас 22.30 цаг хүртэл баярын хуваариар, шинийн 4 буюу хоёрдугаар сарын 22–нд ердийн амралтын өдрийн хуваариар 08.00 - 22.30 цагийн хооронд үйлчилгээнд явна.
Үндсэн 69 чиглэлд 613, хот орчмын 10 чиглэлд 48, нийт 661 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 17 чиглэлд 96 бага багтаамжийн микро автобус нийт 757 тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ.
Шархад, Долоон буудал, Хужирбулан, Толгойт, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дэнжийн 1000, Дарь эх, Ганц худаг, III, IV хороолол гэсэн чиглэлүүдэд бага оврын 33 автобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулах юм. Мөн нийслэлийн захын гэр хорооллын чиглэлүүдэд бага багтаамжийн микро автобусаар захиалгат үйлчилгээг хоёрдугаар сарын 19-нөөс хоёрдугаар сарын 21-нийг дуустал зохион байгуулах бөгөөд такси үйлчилгээнд 18 аж ахуйн нэгжийн 667 такси шугаманд ажиллаж, дуудлагаар үйлчилнэ.
Сар шинийн баярын өдрүүдэд нийт 757 автобус иргэдэд үйлчилнэ | ||
Үзсэн: 1516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.