
Хятадын баруун-өмнөд Гуйжоу мужийн 17 сая гаруй оршин суугч энэ зуны туршид ган гачигт нэрвэгдсээр байгааг Хятадын Синьхуа агентлагаас мэдээллээ. Ган гачиг 1 сая гаруй га бүхий тариалангийн талбайд хохирол учруулсан байна. Гай гамшгийн улмаас учирсан хохирол 9,5 тэрбум юань (1,5 тэрбум доллар)-аас давжээ. Ойрын гурван өдөр тус мужийн хэдэн бүсэд хур тундастай байх төлөв байгаа ч энэ нь удаан үргэлжлэхгүй бөгөөд цаашид гантай байсаар байх тухай мэргэжилтнүүд хэлж байна.
Хятадын зарим муж ган гачигт нэрвэгдсээр байна | ||
Үзсэн: 2085 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.