Шууд Chart

Амралтын өдөр буухиа автобус иргэдэд үйлчилнэ

2015-02-13 09:23:35

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулж эхэлсэн.

Энэ хүрээнд Дэнжийн 1000, Нарантуул зах руу нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1, 7, 8-ны амралтын өдөр буухиа автобус явсан бөгөөд хоёрдугаар сарын 14, 15-ны амралтын өдөр Дэнжийн 1000 руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн Нарантуул худалдааны төв рүү 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн буухиа автобус явах бол 11, 12, 13, 15, 17 цагт Нарантуул захаас автобус явна.


Амралтын өдөр буухиа автобус иргэдэд үйлчилнэ  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй