
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/129 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх, хий, хийн бүтээгдэхүүн импортлох, түгээх, борлуулах, тээвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор төсөл боловсруулан батлуулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, орлогч даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлэн ажиллана.
Тус ажлын хэсэгт “Байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх төсөл”-ийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахыг үүрэг болголоо. Харин төсөл хэрэгжих газрыг хамгаалтанд авч, газар эзэмших эрхийг захирамжаар баталгаажуулан ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа. Захирамжийн хэрэгжилтэнд Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа хяналт тавьж ажиллах бөгөөд удирдлагын зөвлөлд асуудлыг танилцуулна.
Байгалийн шингэрүүлсэн хийн хангамж, хэрэглээг нэмэгдүүлэх төсөл боловсруулна | ||
Үзсэн: 728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.