Шууд Chart

Нийслэлийн азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэв

2015-02-17 09:17:25

Сар шинийн баярыг тохиолдуулан хамгийн өндөр насыг зооглож буй азай буурлууддаа Нийслэлийн ЗДТГ-аас хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Билгийн тооллын XVII жарны хөхөгчин хонь жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлд амьдарч байгаа 98-99 насны 50 иргэнд  нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.

“Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль” -ийн хоёрдугаар бүлгийн 6.2-д Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 1ОО ба түүнээс дээш өндөр настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг тус тус гардуулна гэж заасан байдаг.


Нийслэлийн азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэв   
Үзсэн: 577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй