Шууд Chart

Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийлээ

2015-02-24 11:10:06

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд шалгалт хийв. Шалгалтаар зарим дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, бодисын гадна талд бүртгэл тэмдэглэгээ хийгээгүй, хүүхдийн түргэн тусламжийн хэсэгт хүчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай гэх зэрэг зөрчлүүд илэрсэн.

Мөн эмнэлгүүдийн тусгаарлах өрөө нь ариун цэврийн өрөөгүй, хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт шинжлэгдэхүүн цуглуулах ариутгасан шил сав бэлтгээгүй, ариутгал хийсэн талаар хяналтын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, ариутгасан эсэх нь тодорхойгүй зөрчлүүд илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Иймд илэрсэн зөрчлийг арилгуулж, бэлэн байдлыг хангуулж ажиллах талаар тодорхой ажил зохион байгуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг Эрүүл мэндийн газарт хүргүүлэв.

Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийлээ  
Үзсэн: 770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй