
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Тендерийн хэмнэлт зарцуулах тухай” А/148 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн биеийн тамирын заалны их засварын ажилд шаардлагатай 42.0 сая төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 20 дугаар сургуулийн барилгын давхрын өргөтгөлийн тендерийн хэмнэлтийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ.
Засварын ажлыг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулан захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо.
Биеийн тамирын заалыг тендерийн хэмнэлтийн хөрөнгөөр засварлана | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.