
Өнөөдөр аргын тооллын 2013 оны 8-р сарын 21, Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн намрын эхэн Цагаан бич сарын шинийн 15. Буд гараг. Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Наран өглөөний 06:03 цагт мандаж, 19:56 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)
Өлзийтэй сайн өдөр. Бизнесийн салбарын матрууд өөриин чадвараа ашиглан очихыг хүссэн газраа очиж том дүрд тоглох бопно. Дээд зэргийн үйлчлүүлэгчтэйгээ хоолонд орж сайхан хандаарай. Энэ танд ашигтай гэрээ хэлцэл байгуулахад туслахын зэрэгцээ одоо танд идэвхтэй байх цаг болсныг илэрхийлнэ. Гэр бүлийнхэнтэй гадагш гарснаар сэтгэл догдлуулах бөгөөд хувийн амьдралыг тань бүгдэд ил болгоно. Иймэрхүү явдлаас зайлсхийхийн тулд үргэлж хянуур болгоомжтой бай.
Хумх (1/20-2/18)
Од эрхэс ивээлээ хайрласан өдөр. Хувиараа бизнес эрхлэгч хумхынханы хувьд бусад бизнес эрхлэгч нартай хамтран ажиллах нь үнэ болон бараа нийлүүлэх өдрөө урьдчилан тооцох боломж олгож болох юм Энэ өдрийн таны уриа бол “Хэлэхээсээ өмнө бодох хэрэгтэй". Орой унтахаасаа өмнө халуун ваннанд хэвтэх нь сайхан унтаж амрахын эхлэл болох болно.
Загас (2/19-3/20)
Хувийн амьдралдаа анхаарах өдөр. Өөрийнхөө нууцыг дэлгэж хэт их зүйл ярихгүй байхыг хичээ. Энэ үе бол бясалгал хийхэд их тохиромжтой үе бөгөөд өөрийнхөө дотоод мөн чанарыг ойлгож юу хүсэж мөрөөддөгөө олж мэдэх болно. Гараж дээврийн хөндий агуулах эсвэл подвалаа цэвэрлэж илүү хэрэглэхээ больсон боловч аяндаа ашиглаж болохоор зүйлүүдийг зарах нь нэмэлт мөнгө олж болох зөв арга зам. Хийх ёстой бусад зүйлүүдийн чинь дунд зээл түрээсээ цагт нь төлөх бас орсон байх ёстой. Орой таатай өнгөрөх ба танд инээд хөөр авчрах жаргалтай мөчүүд тохиолдоно.
Хонь (3/21-4/19)
Эрэлттэй өдөр. Сэтгэл хөдлөл хүчтэй өдөр. Бүх төрлийн харилцаанд сануулга, далд утга хамт оршиж байдаг. Өөрийн хөрөнгө, өмчийн төлөө хэнтэй ч, юу ч битгий хий. Хөндлөнгийн хүнд итгэх хэрэггүй. Агаарт байх нь сэтгэл сэргээнэ. Эрч хүч тогтворгүй байна. Яаралтай хэрэг гарч болзошгүй, цаг шахуу байх болно. Дэлгүүр хэсэнгээ алх. Бизнес уулзалт тийм ч урагштай болохгүй. Мөнгө эсвэл нэр хүндээ алдаж болзошгүй. Нийгмийн үйл ажиллагаанд оролцох нь бизнест тань сайнаар нөлөөлнө. Хайртай хүнтэйгээ хамт байх юм уу олон хүнтэй хөгжилд. Эв найрамдлынхаа тэнцвэрийг хадгал.
Үхэр (4/20-5/20)
Сэтгэл сэргээх өдөр. Эрх мэдэлтэй хүмүүстэй ажил ярихад дипломат чанар таны сайн анд байна. Ажлын чухал ярилцлаганд оролцож байгаа хэн ч бай өөрсдийн сэтгэл татам цоглог байдлаа ашиглан өөрийн суурь ур чадвар өндөр боловсролтойгоо харуул. Болгоомжтой байж өөрт олдсон цаг хугацааг үр дүнтэй үр бүтээлтэй өнгөрөө. Өдөр хоногийг хий дэмий битгий өнгөрөө.
Хамтатгах (5/21-6/21)
Бишрүүлэн дагуулах өдөр. Таны алдартай болох гэсэн хүсэл өндөр байна. Тиймээс та хүмүүстэй нийцэрхүү байх хэрэгтэй. Биеийн эрч хүч дээд цэгтээ байх тул ихэнхийг тань шинэ спортын үйл ажиллагаанд оролцох эсвэл төлөвлөгөөнийхөө чөлөөт цагийн хувааринд дасгал оруулахыг өдөөж өгнө. Өөрийн мэдрэмжээ илэрхийлэх их амархан байна. Гэхдээ үд дундад хэлээ хазан дуугүй байх нь ухаалаг хэрэг болно. Ялангуяа эмэгтэй найз эсвэл бизнесийн болон дотнын хамтрагч тань таны дургүйг хөдөлгөж байгаа бол. Гүнзгий амьсгаа аваад тэвчээртэйгээр дасгалаа хийвэл таны уйтгар гуниг хурдан алга болно.
Мэлхий (6/22-7/22)
Бусдыг манлайлах эрх мэдэл хүлээж авах эсэхдээ шийдвэр гаргахдаа санаа зовох хэрэггүй. Эргэн тойрондоо байгаа санаа зовоосон зүйлтэйгээ нүүр тулснаар өөртөө итгэлтэй болж өөрийгөө илүү ихээр хүндэтгэх болно. Учир нь та өөрийн сэтгэл хөдлөлөөс ангид байж чадвал хялбархан шийдэгдэх асуудал байх болно. Жингээ хасахын тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн сайн арга тул таалагддаг спортоо сонгон аваад найз нартайгаа хамт хичээллэж эхэл. Төлөвлөж байсан төдийгүй төлж чадахаасаа хэтрүүлэн юм худалдаж авах хэрэггүй.
Арслан (7/23-8/22)
Шударга өдөр. Амралтаа авч хойш тавьсан зарим нэг зүйлсийг хийх цаг нь болжээ. Хэн нэгэнд гэнэтийн бэлэг барь. Таны түүнд өгөх бэлэг чинь заавал үнэтэй байх албагүй, харин сэтгэлээсээ байх ёстой гэдгийг сана. Таны харилцааны мөчлөгт эртний танил чинь орж ирнэ. Таны шударга ёсны зарчмыг зөрчсөн хүмүүс тантай үл тохирох хүмүүс биш. Хоол хийх, кино түрээслэж үзэх гэх мэтээр чөлөөт цагаа өнгөрүүл. Сугар гарагийн нөлөөгөөр хайр дурлалын харилцаанд таатай байдал бий болно.
Охин (8/23-9/22)
Түгшүүртэй өдөр. Хуурч мэхлэх асуудал тулгарч магадгүй бөгөөд ийм зэргийн сорилтонд бэлэн байх хэрэгтэй. Гэр бүлийнхэнтэйгээ муудалцвал тэмцэл хурц байдалд хүрнэ. Хэрвээ ямар нэгэн асуудалд тайван амгалан хандвал үр дүн нь хялбар гарах болно. Асуудлыг сэтгэлдээ далд нуулгүй ил гарган хэлэлцээрэй. Гэвч зарим нэг будлиантай асуудлууд үүсч болзошгүй. Гэрийнхэнтэйгээ холбоотой асуудлыг зөөлөн дипломат аргаар зохицуулахыг одод зөвлөж байна.
Жинлүүр (9/23-10/22)
Холимог өдөр. Мөнгөний талаар дахин дахин бодоход хүргэсэн дотно харилцаа, ажлын саналууд гарч ирнэ. Асуудлыг эсрэг талаас нь харснаар буруу сонголт хийхэд хүрч болзошгүй тул шийдвэр гаргахаасаа өмнө сайн бод. Эмэгтэйчүүдтэй холбоо тогтоох нь ердийнхээс хэцүү байна. Бусдын сэтгэл хөдлөлийн асуудалд хөндий хандах, байдлыг муутгах гэж оролдох асуудлыг цааш түлхэх гэсний хэрэггүй. Өнөөдрийг та өөрийн сонирхолдоо зарцуул шаардлагатай зүйлсэд зарцуулах мөнгөө аваад дэлгүүр хэсэхдээ мөнгөний картаа гэртээ орхи.
Хилэнц (10/23-11/21)
Дайчин өдөр. Ихэнх хилэнцийнхэний хувьд энэ өдөр ямар нэгэн харилцаа тогтоох, хүссэн газар руугаа явах гээд зав муутай байна. Уулзалт хэлэлцээрүүдийг анхааралтай сонс. Учир нь тэндээс суралцах зүйл их байна. Хэнд юу хэлж буйгаа цэгнэ. Ялангуяа санамсаргүй яриа үүсгэхдээ болгоомжтой бай. Өдрийн төгсгөлд хумсаа засуулах, хөлний массажинд орох нь гайхалтай эмчилгээ болно.
Нум (11/22-12/21)
Тайван өдөр. Зүүд зөн биелэшгүй хоосон мөрөөдөлдөө автах учраас өнөөдөр бол таны хувьд шийдвэр гаргахад тийм ч тохиромжтой өдөр биш байна. Хайртай хүнээ олох юм гэсэн хүсэл тань таныг өнөөдөр уйтгар гунигийн хавцал руу хөтлөн дагуулж болзошгүй. Тиймээс сэтгэлээ сэргээх ямар нэгэн юм хийж эхэл. Сонин унших ч юмуу ямар нэгэн юм бичих зэргээр аль болох өөрийгөө уйтгарт автахаас сэргийл. Хэрвээ тэгэж л чадвал та шинэ хайр дурлалтайгаа ч хурдан учирч ажлын бүтээмжээ ч дээшлүүлж чадна.
Өнөөдрийн зурхай /2013 оны 8-р сарын 21/ | ||
Үзсэн: 2550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.