
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 8. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 18. Адъяа гараг. Тугчин одтой, есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Өтлөхүй. Өдрийн наран 7 цаг 26 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уудзалдахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Ихэнх хониныхны хатуу чанга чанарыг шалгах аюултай бэрх өдөр. Өнөөдөр зөвхөн бие даан сэтгэн бодож, дараа нь төлөвлөсөн ажил хэргээ гүйцэлдүүлж чадсан хүнд л амжилт ирнэ. Танд хэн нэгэнтэй санал сэтгэгдлээ хуваалцах, өөрт байгаа асуудлуудаа хэлэлцэж ярилцах хүсэл төрж магадгүй. Гэвч энэ нь таны урмыг хугалахад хүргэнэ.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр шинэ эрч хүчний урсгал ирж, ашиг орлого авчирч сэтгэл хангалуун үлдээх тийм санаа төслүүд төрөх болно. Хайр сэтгэлийн асуудалд одтой байх боловч олноос онцгойрон гайхуулах гэсний хэрэггүй. Эхлүүлээд үргэлжлүүлэн явуулж байгаа ажил хэрэгтээ алтан дунджийг барих нь дээр. Танд зөвхөн өнөөдөр сүүлийн үед сэтгэл санаанаас гарахгүй байсан хувийн амьдралын асуудлаа сайн сайхнаар шийдэж чадах бололцоо тохиож байна.
Хамтатгах (5/21-6/21)
Өнгөрсөн асуудал, үйл явдалдаа дүн шинжилгээ хийж шинэ ажлыг хийхээр төлөвлөхөд маш сайн өдөр. Хоолны дэглэм барьж биеийн тамирын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, мэдээ мэдээлэл хүлээн авахад таатай. Амьдралын илүүдэл эрч хүчээ бүтээлчээр ашиглахыг зөвлөе. Эс бөгөөс шинэ долоо хоногийн эхэнд энэ нь амьдралын эрч хүч, илт тодорхой дутагдахыг сануулж байна. Оройн цагийг гэр бүл, хүүхдүүд болон орон байр, байшин сууцдаа зориул.
Мэлхий (6/22-7/22)
Таны амьдралын идэвхийн ээлжит мөчлөг нь гадны үймээн шуугианаас үүдсэн айдас түгшүүрээс төрсөн мэдрэмжээс хамаарч өөрчлөгдөнө. Энэ нь урьдчилж тооцоолоогүй олон зүйлийг бодож, дүгнэхэд хүргэнэ. Гэнэтийн таагүй байдлууд нь найз нөхөдтөй харилцах харилцааг мэдэгдэхүйц хүндрүүлнэ. Энэ өдрийн туршид бусад үеэсээ илүү биеэ барьж, тэвчээртэй байхыг од гаригсын зүгээс зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Тогтворгүй өдөр. Өнөөдөр баяр хөөртэй үйл явдал, таагүй үйл явдал ээлжлэн ирж, ололт амжилт азгүй байдалтай зэрэгцэн орших болно. Үйл явцын байдлыг хурдлуулах, аль эсвэл өдрийн сөрөг хандлагуудыг засаж залруулах гэж хичээн зүтгэх гэсэн оролдлого тань ямар ч ашиг тусыг олохгүй. Учир нь үүсэн бий болсон нөхцөл байдал нь таны хүсэл зорилгоос үл шалтгаалах учир бясалгал хий.
Охин (8/23-9/22)
Эрсдэлтэй өдөр. Урвалт, хууран мэхлэлт нүүрлэж байгааг одод сэрэмжлүүлж байна. Янаг амрагийн харилцаанд зөрчилт нөхцөл байдал үүсч, сэтгэл дундуур явах бололтой. Улмаар зам замаа хөөж ч магадгүй. Гэхдээ хайр сэтгэлийн шинэ харилцаа бас л бөөн асуудал, урам хугарлаас өөр юу ч авчрахгүй. Сэтгэлээр унах, хүч тамир барагдах зэрэг үзэгдэл ажиглагдана.
Жинлүүр (9/23-10/22)
Шүүмжлэлтэй өдөр. Хамтрагчдаа итгэх итгэл найдвар алдарснаар ажил хэргийн уялдаа холбоонд таагүй нөлөө үзүүлнэ. Өнөөдөр ойр дотны хүмүүстэйгээ харьцах харилцаандаа анхаарах өдөр. Сэтгэл хөдлөл хэт их байх нь. Биеийн байдал гэнэт муудахыг үгүйсгэхгүй. Өөрийн асуудлаас өмнө ойр дотныхоо хүмүүст анхаарал хандуулж, тэдний асуудлыг шийдэхэд туслаарай.
Хилэнц (10/23-11/21)
Өнөөдөр та зарим нэг байдлаар ядрах хөнгөн гутралд орж болзошгүй. Сэтгэл хэт түгшсэнээсээ болоод та түр хугацаагаар амрахыг хүснэ. Сэтгэлзүйн гэнэтийн дайралтуудад бэлтгэлтэй байх хэрэгтэй. Танаас олон асуудал хэлбэлзэх зүйл гарч ирэх учир бодлоготой байхыг хүсч байна .
Нум (11/22-12/21)
Өнгөрсөн амьдралаа эргэн харах өдөр. Идэвх зүтгэлтэй хүмүүс өнөөдөр шагнагдаж магадгүй. Эхлүүлсэн ажлаа заавал дуусгаарай. Чухал асуудлаас чинь өөр ямар ч асуудалд анхаарах хэрэггүй. Үдээс хойш эрч хүч суларна.
Матар (12/22-1/19)
Таагүй өдөр. Магадгүй сэтгэл санаа тавгүй уур бухимдлаас болно. Ойрын хугацаанд ямар нэгэн нэмэлт санхүүгийн боломж олдоно гэж бүү найд. Тиймээс хянамгай бай. Таны бодолд буй тэр хүнээс санхүүгийн туслалцаа бүү ав. Учир нь хүйтэн харьцаа үүсэх магадлалтай байна. Энэ өдөр өвдвөл нэлээн хүндэрч болзошгүй.
Хумх (1/20-2/18)
Эрч хүчээр дүүрэн өдөр. Дурын ажил хэргийг хийж гүйцэтгэхдээ анхаарал болгоомжтой бай. Өнөөдөр худалдаа наймаа хийх, зарлага гаргахдаа анхааралтай хандаарай. Бага зэргийн алдагдал гарах, хулгайд өртөж магадгүй. Өнөөдөр танд таны дотны хүмүүстэй холбоотой сайн, гэнэтийн мэдээ ирнэ.
Загас (2/19-3/20)
Тааламжгүй, аюултай өдөр. Хэн нэгнээр толглоом шоглоом хийхээс татгалз. Үг хэлээ хянах хэрэгтэй. Согтууруулах ундаа хэрэглэхээс аль болох татгалзаарай. Өдрийн 2 дахь хагаст ажилтай чинь холбоотой сөрөг, таагүй мэдээ ирэх магадлалтай байна. Харин гэр бүлийн уур амьсгалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байна.
Өнөөдрийн зурхай /2015.03.08/ | ||
Үзсэн: 863 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.