Шууд Chart

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2015-03-09 05:15:33

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Барилга хот байгуулалтын яамны захиалгаар боловсруулсан Улаанбаатар хотын бүсчлэлийн төлөвлөлт, инженер-геологи, хөрсний норматив үзүүлэлтийг тогтоох судалгааны тайлантай танилцлаа. Уг тайланг  хүлээж авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралын танилцуулсан Улаанбаатар хотыг шингэрүүлсэн хийгээр хангах төсөлтэй танилцлаа. Уг төслийг боловсруулах ажлыг үргэлжлүүлэх үүрэг өглөө.


Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй