
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран хотын төвийн гол гудамжуудыг тохижуулах ажлын зураг төсөл боловсруулах, тохижилтын ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгууллаа.
Энэхүү ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, “Улаанбаатар хотын музей” НӨҮГ, Монголын дүрслэх урлагийн холбоодын холбогдох дарга, мэргэжилтнүүд оролцов. Ажлын хэсгийн гишүүд хамтран ажиллаж, нийслэлийн тохижилтын ажлын уялдаа холбоог сайжруулж, Чингисийн өргөн чөлөө, Ю.Цэдэнбалын талбай, Жуулчны гудамж, Анкарагийн гудамж, Токиогийн гудамжийг тохижуулах зураг төсөл боловсруулан 2015 оны ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргахаар боллоо.
Ингэснээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжирч, Улаанбаатар хотоо хөгжүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэх давуу талтай. Мөн олон улсын байгууллага, үндэсний томоохон компаниудын дэмжлэгтэйгээр нийслэлийн иргэдээ орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж, гудамж талбайн төлөвлөлт, тохижилтыг дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын жишигт хүргэхийг зорьж байгаа юм.
Байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хотын төвийн гол гудамжуудыг тохижуулна | ||
Үзсэн: 637 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.