Шууд Chart

Ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх сургалт эхэллээ

2015-03-10 09:41:21

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Улаанбаатар их сургууль хамтран ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх  сургалтаа эхлүүллээ. Нийт 100 хүн цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдаж ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод сөөг цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлын дадлагыг эзэмших юм.

Сургалтыг Улаанбаатар их сургуулийн мэргэжлийн багш нар удирдан явуулна. Дэлхийн хотуудад нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн талбай 20-25 м2 байдаг. Харин Монгол улсад энэ хэмжээ 4-5 дахин бага байдаг. Тиймээс  агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулан дуу чимээг багасгадаг ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Цэцэрлэгчдэд илүү их мэдлэг,чадвар эзэмшүүлэхэд нийслэлээс анхааран сургалт явуулж байна.


Ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх сургалт эхэллээ  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй