
Японы сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн оролцож буй “Амжилтын Эзэд” телевизийн цуврал супер шоу амжилттай үргэлжилж байна.
Тэрээр гүйлт, усан сэлэлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харваа, дугуй, үндэсний сур харваа зэрэг спортын 12 төрлөөр өөрийн хүч авьяасаа сорих юм. Аварга Д.Дагвадорж дугуй спортоор салхи хагалж байсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд үндэсний сур харваагаар цэц мэргэнээ сорьжээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсын гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун тэргүүтэй мэргэчүүл оролцсноос гадна урлагийнхан мөн оролцсон байна.
Урлагийг төлөөлж оролцсон тамирчин, жүжигчин Н.Ялалт телевизийн шоу нэвтрүүлгийг илүү сонирхолтой болгох үүднээс аварга Д.Дагвадоржтой тэмцээний үеэр бооцоо тавьжээ.
Хоёр тамирчны аль нэг ялагдсан нь нэгнээ үүрэхээр ам гарсан тэмцээнд их аварга Д.Дагвадорж нилээн хэдэн сумаар илүүрхэн ялалт байгуулсан юм. Өөрөөс нь хэд дахин илүү хүнд жинтэй бөхийг эрхэм жүжигчин Н.Ялалт 20 алхам газар үүрээд цуцсан аж.
Дашрамд өгүүлэхэд, тус телевизийн шоу нэвтрүүлгийг “А-Capella” энтертаймент студиэс Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран зохион байгуулж билээ.
Бөхөд бооцоогоо алдсан жүжигчин | ||
Үзсэн: 1572 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.