
НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан гуравдугаар сарын 16-ны өдөр буюу даваа гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай
- Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам батлах тухай
- НИТХ-ын Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
НИТХ-ын ээлжит хуралдаан даваа гарагт болно | ||
Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.