Шууд Chart

Худалдаа үйлчилгээний газруудын байршлыг газрын зураглалд тэмдэглэлээ

2015-03-12 10:29:40

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс нийслэлийн хэмжээнд ахуйн үйлчилгээ, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 8484 газрыг нийслэлийн төвийн 6зургаан дүүргийн 138 хорооны нутаг дэвсгэрийн зураглалд тэмдэглэж, нэгтгэсэн  мэдээллийн бааз үүсгэлээ. Ингэснээр хороодод хэдэн хүнсний дэлгүүр, гуанз ресторан, ахуйн үйлчилгээний цэг, ямар байршилд байгааг харах боломжтой болно.

Зураглалаас харахад хотын төвөөс алслагдсан хороодод худалдаа үйлчилгээний цэг цөөн байгаа бол төвийн хороодод нэг байршилд олон цэг төвлөрсөн байна. Иймд хүн амын тоо, нягтаршил, үйлчлэх хүрээ, үйлчилгээний хүртээмж зэргээс хамаарч тухайн хороонд үйлчилгээний цэг салбарын тоог оновчтой болгох асуудлыг шийднэ.

Цаашид мэдээллийн санг иргэдэд нээлттэй болгож цахим хуудсанд байршуулсанаар  олон нийтийг сонголтоо хялбар, зөв хийхэд нь туслах юм. Мөн хороо, дүүрэг, хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийг зөв хийхэд энэхүү зураглалыг ашиглах боломжтой.


Худалдаа үйлчилгээний газруудын байршлыг газрын зураглалд тэмдэглэлээ  
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй