Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Улаанбаатар хотын төлөөлөгчид “АСЕМ” -ын орнуудын Хотын дарга нарын уулзалтад оролцлоо

2015-03-16 15:04:19
Error loading player: No playable sources found

Ази-Европын орнуудын Хотын дарга нарын гурав дахь удаагийн уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.  Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотод  “Орон нутгийн шинэчлэл ба сэргэн мандалт” сэдвийн хүрээнд болсон тус хуралд  Берлин, Будапешт, Ротердам, Варшав, Лисабон, Жакарта, Астана, Сингапур, Манила, Ханой, Бангкок, Фүкүока, Пусан, Улаанбаатар зэрэг 24 хотын төлөөлөл оролцож, Байгаль орчин, Зам тээвэр, Аялал жуулчлалын салбарт  тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах стратеги аргачлал, туршлагаасаа хуваалцан, санал солилцов.

Хотууд агаар, хөрсний бохирдлыг багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хотын дүрэм, хуультай болох, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, хянан зохицуулах бодлого, хууль журмыг боловсруулах, шинэ санаачлага технологийг нэвтрүүлэх, аялал жуулчлалын салбарын тогтвортой байдлыг хангахад төрийн болон үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, иргэд, нийгмийн бүлэг, хүмүүсийн хамтын ажиллагааг сайжруулах талаар санал нэгдэж “Бангкок хотын тунхаглал”-ыг баталсан байна. Тус уулзалт нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд   дөрөв дэх удаагийн уулзалтыг Португал улсын нийслэл Лисабон хотод 2017 онд зохион байгуулахаар болов.


Улаанбаатар хотын төлөөлөгчид “АСЕМ” -ын орнуудын Хотын дарга нарын уулзалтад оролцлоо  
Үзсэн: 695 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй