Шууд Chart

Нийслэлийн иргэн та санал асуулгад идэвхтэй оролцоорой

2015-03-17 09:58:03

Нийслэлийн Нутгийн захиргааны  байгууллагуудын ажил үйлчилгээний талаар иргэдээс үнэлгээ авч,  цаашид ажилдаа тусган хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд нийслэлээс иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулга үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын А/167 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн  Социологийн тэнхмийн багш, доктор С.Нарантуяа, Удирдлагын академийн багш, судлаач, доктор Н.Батсайхан, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Ажлын хэсгийг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга ахалж байгаа юм. Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн www.ulaanbaatar.mn цахим сайтаар  санал авч эхэлсэн бөгөөд Нийслэлийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс цахим хэлбэрээр санал авах ажил 20-ны  өдрийг дуустал үргэлжилнэ. Тиймээс иргэд https://poll-en.herokuapp.com/survey/setgel-hanamjiin-unelgee гэсэн хэсэг рүү нэвтэрч саналаа өгөх боломжтой. Иргэн та энэхүү санал асуулгад оролцож, саналаа өгснөөр  цаашид хийх ажлын төлөвлөгөөг өөрчлөх, төсөв мөнгө шийдэх зэргээр тухайн асуудлыг сайжруулахад өөрийн оролцоог хангах боломжтой болох юм. Тиймээс иргэн та, сэтгэл ханамж дундуур байгаа зүйлээ сайжруулахыг хүсч байгаа бол санал асуулгад идэвхтэй оролцоорой.


Нийслэлийн иргэн та санал асуулгад идэвхтэй оролцоорой  
Үзсэн: 555 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй