
“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн төслийг Хөвсгөл аймгийн Хатгал суманд өнөөдөр хэлэлцэж байна.
Хөвсгөл, Булган, Орхон аймгуудийн Байгаль Орчны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, байгаль хамгаалагч, аялал жуулчлалын компаниудын төлөөлөл оролцсон 60 гаруй төлөөлөгчид хуулийн төсөл дээр ажиллаж байна.
Улсын хэмжээнд 31 тусгай хамгаалалтын газар ажилладаг. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 17.4 хувь нь буюу 27 сая га газар тусгай хамгаалалттай бүс нутагт хамаарагддаг бөгөөд цаашид энэхүү хувийг “Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилт”-оос хүлээсэн тунхагийн дагуу 30 хувьд хүргэхээр зорьж ажиллах гэнэ.
Хуулийн төслийг БОНХЯ-аас санаачилан, ажлын хэсэг гарган ажиллуулж байгаа гэдэг утгаараа дээрх уулзалт, хэлэлцүүлгийг БОНХЯ-ны зүгээс “Байгаль Хамгаалах Сан”-тай хамтран зохион байгуулж байгаа юм байна.
“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн төслийг 2013 оны УИХ-ын намрын чуулганд хууль санаачлагчдын зүгээс өргөн барих ажээ.
Байгаль хамгаалагчид хуулийн төсөл хэлэлцэж байна | ||
Үзсэн: 2114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.