Шууд Chart

Зарим иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын зориулалт, байршлыг өөрчиллөө

2015-03-18 09:36:25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/179 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”- хурлаас гаргасан дүгнэлтийг тус тус хянан үзээд 11 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталгаажууллаа.

Газар эзэмших,ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.


Зарим иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил газрын зориулалт, байршлыг өөрчиллөө  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй