Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Нийслэлээс “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан шагнал гардууллаа

2015-03-18 12:29:35
Error loading player: No playable sources found

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан батлан хамгаалах салбарт олон жил, үр бүтээлтэй ажиллаж Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа албан хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медаль, Батлан хамгаалах сайдын тушаалаар “Дайчин алдар – I, II медаль”, “Эх орны төлөө – I, II, III хүндэт тэмдэг”, НИТХ-ын хүндэт үнэмлэх, “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн жуух бичгээр нийт 23 хүнийг шагналаа. Уг арга хэмжээд НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар оролцов.

Шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “Юуны өмны Монгол цэргийн өдөр болон Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд, НИТХ, нийслэлийн Засаг даргын шагналаар шагнаж байгаадаа баяртай байна.  

Өнөөгийн нийслэлийн удирдлагууд цэрэг, батлан хамгаалахын ажил үйлсийг дэмжиж, шинэ шатанд гаргахын төлөө хичээн ажиллаж байна. Энэ ч үүднээс нийслэл, дүүргийн цэргийн штаб, анги нэгтгэлүүд хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа. Цаашид цэргийн үйл ажиллагаа уламж өргөжин сайжирна гэдэгт итгэж байна” гэлээ.


Нийслэлээс “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан шагнал гардууллаа  
Үзсэн: 743 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй