Шууд Chart

С.Тойвгоо: Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг Засгийн газрын тогтоолыг эсэргүүцээгүй

2015-03-19 13:09:51

Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар сарын 9-ний өдрийн “Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай” 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 09 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулна.

Энэ шийдвэртэй холбогдуулан зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар тус нийгэмлэгийн гүйцэтгэх захирал С.Тойвгоогоос тодруулахад, “Ийм мэдэгдэл цацагдах үед миний бие ШӨХТГ-ын дарга, ажилтнуудтай ӨМӨЗО-ны Эрээн хот, Замын-Үүд суманд ажиллаж байсан. Харин энэ хооронд Баянзүрх дүүргийн ХЭАХН-ийн дарга Ш.Авирмэд эмч хүн талаасаа өөрийн байр суурийг илэрхийлсэн байсан. Энэ нь Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн албан ёсны байр суурь биш гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.


С.Тойвгоо: Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг Засгийн газрын тогтоолыг эсэргүүцээгүй  
Үзсэн: 1581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-03-19 13:16
Ene haashaa ynziin yum be. tsag uragshluulah gej 1 aimaar asuudal garch irsen bololtoi yum aa. heden tal bolood hereldeed l

Бидэнтэй нэгдээрэй