Шууд Chart

“Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК – ийн дүрмийн төслийг боловсруулна

2015-03-23 09:22:18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/209 дүгээр захирамж гаргаж, шинээр байгуулагдахаар төлөвлөж буй “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг баталлаа.

Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллана. “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн төслийг 2015 оны дөрөвдүгээр сард багтаан эцэслэн боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа.


“Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК – ийн дүрмийн төслийг боловсруулна  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй