
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Нийслэлийн дүүргүүдэд онцын зөрчил байхгүй ч харин гэмт хэргийн гаралт буурахгүй байна гэлээ. Харин Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр буюу МУБИС-ийн орчмоор халаасны хулгайн гэмт хэрэг өссөн байна гэлээ. Мөн Хан-Уул дүүрэгт гэмт хэргийн гаралт өмнөх 14 хоногтой харьцуулбал өссөн, онцгой нөхцөл байдал бууралттай.
Тулгамдаж буй асуудал гэвэл тус дүүргийн III хороонд байрлах 41 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг 2015 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нянгийн бохирдолтой гэсэн үндэслэлээр хааж 600 хүүхдийг тараасан байна. Энэ цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн болгоход 243 сая төгрөгийг нэн яаралтай шийдвэрлүүлэх асуудал байна. Энэ цэцэрлэгийн тааз, хана, шал нянгийн бохирдолтой, мөн бохирын шугам сүлжээг солих шаардлагатай байгаа гэлээ. Мөн Нисэх, Яармагийн замд хяналтын камер байршуулах хэрэгтэй байна. Харин нийслэлийн Автозамын газраас Нисэх, Яармагийн замд хурд хэмжих хоёр камер байршуулна гэлээ.
МУБИС орчимд халаасны хулгай ихэсчээ | ||
Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.