Шууд Chart

Нийслэл ажлын байр, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана

2015-03-24 13:49:55

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга нийслэлийн 2015 оны төсвийн тодотголын талаар товч танилцууллаа. Энэ жил нийслэл хөрөнгө оруулалтаа хумихгүй, харин ч төсвөө арав орчим хувиар тэлж баталсан гэлээ. Учир нь эдийн засаг сайнгүй, ажилгүйдэл их байна. Үүний эсрэг нийслэл ажлын байр, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бодлого барьж байгааг онцлов.

Мөн Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг өглөө. Тухайлбал,  Нисэх, Яармагийн замын тойргийн баруун хэсгээр нэмж гарц хийхийг нийслэлийн Автозамын газарт үүрэг болголоо. Мөн Яармагийн “Хүннү Молл” орчмын замын хөдөлгөөнийг судалж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд санал оруулж ирэхийг нийслэлийн Замын цагдаагийн газар, нийслэлийн Автозамын газарт үүрэг болголоо. Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Улаанбаатрын гэрэл цахилгаааныг хангамжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой Их тойруугийн 110-ын шугамын ажил юунаас болж саатаж байгаа талаар иргэдэд танилцуулахыг үүрэг болгов. Энэ жилийн нийтийн тээвэр, ачаа тээврийн ажлыг бүтээн байгуулалтын ажилтай уялдуулсан ажлын хэсэг байгуулахыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд үүрэг болголоо.


Нийслэл ажлын байр, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана  
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй