
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Судалгаагаар их үерийн давтамж ойртож байгаа учраас үерийн усны даатгалын талаар судалж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар санал оруулж ирэхийг нийслэлийн Онцгой байдлын газарт үүрэг болголоо.
Налайхын “Шинэ Налайх” орон сууцны хорооллын инженерийн шугам, газрын асуудлаар судалж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанд санал оруулж ирэхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгов. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт барилгуудад үзлэг, шалгалт хийх ажлын төлөвлөгөөг аль болох аж ахуйн нэгжид дарамт болохгүй байхаар яаралтай гаргаж өгөхийг үүрэг болгов.
Мөн нийслэлээс зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээнд Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газраас зочин оролцуулахдаа нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэст мэдэгдэж байхыг дүүргүүдэд үүрэг болголоо.
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн боллоо | ||
Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.