Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ

2015-03-25 10:24:50
Error loading player: No playable sources found

Нийслэлд явган хүний замыг сэргээн засварлах, тохижуулах ажлыг тогтмол хийж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Судалгаагаар нийслэлд ашиглагдаж байгаа явган хүний ихэнх замын зорчих эгнээ нарийсч, сул шороон хөрсийг бий болгосон байна.

Тиймээс  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Улаанбаатар хотын хөрс, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн хэрэгцээнд нийцсэн явган хүний замын нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор сул шороон хөрсийг зүлэгжүүлэх, хатуу хучилттай болгож, тохижуулах төслийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас боловсрууллаа. Цаашид батлагдсан загвар төслийн дагуу хийгдэх тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хариуцан зохион байгуулах юм.

Явган зорчигчийн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ  
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй