Шууд Chart

Хотын хөгжлийн зарим асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2015-03-25 15:01:37

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич тэргүүтэй төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааг бүх чиглэлээр хөгжүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд модон байшин, модон барилгын хорооллыг хөгжүүлэх түүнчлэн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн хоёр хотыг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж цаашдаа хамтран ажиллах ажлын эхлэлийг тавилаа.

Уулзалтын үеэр ОХУ-ын Новосибирск хотын захиргааны Аж үйлдвэрлэл, аж ахуйн нэгж шинэ технологийн газрын дарга Люлько Александр Николаевич “Новосибирск хотын даргын өмнөөс Нийслэлийн Засаг даргыг тааламжтай үедээ хүрэлцэн ирэхийг урьж, албан ёсны урилгыг гардуулсны зэрэгцээ хотын даргын айлчлалын үеэр  Улаанбаатар хоттой ах дүү хот болох санамж бичигт гарын үсэг зурах саналыг тавина” гэлээ. Ингэснээрээ ОХУ-ын хойд бүс тухайлбал, Новосибирск, Улаанбаатар хотын хооронд  шууд нислэгтэй болох боломж бүрдэнэ гэдгийг талууд онцлов.


Хотын хөгжлийн зарим асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  
Үзсэн: 541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй