
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бээжинд суугаа Эстони улсын элчин сайд ноён Томас Лукийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл "Эстони улсаас суралцах зүйл их бий. Тэр тусмаа ардчиллыг хөгжүүлэхэд Та бүхний олсон амжилт их" гэдгийг дурьдаад, цаашид нийслэл Таллин хоттой хамтран ажиллах, мөн тус хотод айлчлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Ноён Томас нийслэлийн Засаг даргын саналыг таатай хүлээн авч, Таллин хотын захиргаанд уламжлахаа мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг дарга Эстони улсын элчин сайд Томас Лукийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 657 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.