
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох ажлын хүрээнд хэд хэдэн зүйлийг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, тохижилт, хог хаягдлын чиглэлийн хяналт шалгалтыг сайжруулахын тулд хог тээвэрлэгч байгууллага болон ТББ, хорооны иргэдээс олон нийтийн байцаагчийг дүүргийн Засаг даргын захирамжаар томилон ажиллуулахаж. Эдгээр олон нийтийн байцаагч нь хороод дээр тогтмол ажиллаж хог хаягдал, тохижилттой холбоотой зөрчлийг баримтжуулж, зөрчлийн тэмдэглэлийг үйлдэж хорооны Засаг дарга болон мэргэжлийн хяналтын улсын байцаагчид зөрчлийн тэмдэглэлийг шилжүүлж, зөрчил гаргасан этгээдэд холбогдох хууль, журмын дагуу торгууль, шийтгэвэр ногдуулах юм.
Төлбөр цуглуулагчаар ажиллах иргэнийг тус хорооны айл өрхүүдээс эсвэл тухайн хороон дээр байгуулагдсан хадгаламж зээлийн хоршооноос сонгон ажиллуулах бөгөөд төлбөр цуглуулсан иргэдийн бүлэг, татварын байцаагч нь энэ талаарх мэдээллийг хороонд заавал мэдэгдэж, бүртгэлжүүлж зохион байгуулалтаар ажилласан иргэдийн бүлгийг цуглуулсан хогны төлбөрийн хэмжээнээс хамааруулан урамшуулах аж.
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоно | ||
Үзсэн: 1539 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.