Он дамжин удаан хүлээгдсэн “Галзуу хулгана” өнөөдөр 18:00 цагт нээлтээ хийнэ.
Улсын Мэргэжлийн Хяналтынхан "Галзуу хулгана"-ны хяналт шалгалт, хяналтын туршилтыг хийснийн дараа зохих газарт нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олголоо.
Тиймээс өнөөдөр албан ёсны нээлтэндээ зориулж 6000 төгрөгний үнэтэй тасалбарыг 50 хувь хямдруулж буйгаа зохион байгуулагчид зарлаж байгаа гэнэ.
“Галзуу хулгана”-ын нээлтэнд “Twisted Rocket” урлагийн тоглолт болох бөгөөд тоглолтонд урилгаар “The Lemons”,”A Sound”, “Kiwi”, “Tatar”, “Anemone”, “The Colors”, “Vatame” хамтлагууд оролцоно.
Түүнчлэн дуучин BX, Баажий, Цэлмүүн, Чойжоо нарын залуу уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм байна.
| “Галзуу хулгана” өнөөдөр нээлтээ хийнэ | ||
| Үзсэн: 1537 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.