Шууд Chart

Дуут гэрлэн дохио байрлуулах суурь судалгаа хийх Ажлын хэсэг байгууллаа

2015-03-31 09:41:33

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/232 дугаар захирамж гаргаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах зорилгоор дуут  гэрлэн дохио байрлуулах суурь судалгаа хийх Ажлын хэсгийг баталлаа.

Суурь судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх судалгааны ажлыг  2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 09-ний хооронд  явуулахыг нийслэлийн Нийгмийн  халамж үйлчилгээний газарт, дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал 3 сая 425 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг НЗДТГ-т даалгалаа.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд  үүрэг болгов.


Дуут гэрлэн дохио байрлуулах суурь судалгаа хийх Ажлын хэсэг байгууллаа  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй